Шакира: Латин Америкчуудын цусанд нь омголон зан оршдог

img

Шакира бол  дэлхийн хөгжмийн урлагийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн   дөрөвт бичигддэг нэгэн. Түүний “Elle сэтгүүлд өгсөн шинэхэн ярилцлагыг хүргэж байна.

.

-Та хөгжмийн ертөнцөд Madonna, Barbara Streisand, Celine Dion нарын дараа дөрөвт бичигддэг эмэгтэй. Авьяаснаас гадна хатуужил, хөдөлмөрийн үр дүн ийм амжилтад хүргэсэн гэж бодож байна?

-Авьяас бол зөвхөн үндсэн шалгуур. Хатуужил бол хүний амжилтыг 50 хувь ахиулдаг. Үүний дараа сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Миний анхны цомгийн борлуулалт маш муу, студиэс надад ихээхэн дарамт учруулдаг байсан. Тэр үед би цомгоо сугавчилан Колумбын гудамжаар хэрэн хэсч, бараг бүх радио долгионоор зочилсон. Эцэстээ энэ маань үр дүнгээ өгч цомог маань зургаан сая хувиар борлогдсон доо. Амжилтын эхний алхам, хэзээ ч битгий ичиж бай. Тэгвэл чи амжилтад хүрнэ.

.

-Та энэ их хүчийг хэнээс өвлөж авсан юм бол, колумб ээжээсээ юу эсвэл либанон ааваасаа юу?

-Алинаас нь ч биш байх даа. Миний аав маш авьяаслаг, чадварлаг. Гэхдээ хатуужилтай байгаагүй. Тэр их хурдан уйлдаг байсан. Мөнгө байхгүй гэсэн үндэслэлээр үргэлж уудаг байсан. Бас амьдралыг минь там болгосон нэг хүн гэх үү дээ.

.

-Танай аав амьдралыг чинь хэрхэн өөрчилж байсан?

-Би наймтай байсан. Би Лос-Анжелос дахь хамаатныдаа айлчлаад гэртээ ирэхэд манай байшин маань хов хоосон байсан. Тавилга, машин, телевизор, сэнс хүртэл. Бүгд байхгүй худалдчихсан байлаа. Би гомдож уурласандаа уйлж байснаа санаж байна. Тэгээд манай аав намайг цэцэрлэгт дагуулж аваачаад, орон гэргүй гудамжинд амьдрах хүүхдүүдийг харуулсан даа. Хуучин бохир хувцас, өлсгөлөн, хөл нүцгэн тэр хүүхдүүдийг хараад нэг л зүйлийг ухаарсан. Хурдхан том болоод алдартай хүн болж энэ бүхнийг өөрчлөхсөн гэж бодсон. Хэрвээ би ухаангүй байсан бол, аавыгаа тамын илчээр төсөөлөх байсан.

.

-Наймхан настайдаа ийм зүйл бодсон гэж хэлэх гээд байна уу даа?

-Би дөрвөн настайдаа таазаа хөдөлгөж “Гэдэсний бүжиг” бүжиглэж сурсан. Тэгээд нэг удаа нэгэн зоогийн газарт олны өмнө гарч бүжиглэсэн юм. Тэгэхэд л би тайзан дээр ямар сайхан байдгийг мэдэрсэн. Ичиж, сааталд орно гэсэн асуудал надад байгаагүй. Олон хүнтэй байх тусмаа сайхан. 14 нас хүрээд мөнгө олох, сайхан амьдрах хэрэгсэл минь бүжиг гэдгийг мэдсэн.

.

-Амжилтанд хэрхэн хүрсэн бэ?

-Ээж намайг “Шаки минь дуучин больё гэвэл чи өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Өдөрт 24 цаг гэсэн үг” гэж билээ. Багаасаа л бүжиглэж бас амандаа үглэж дуулж суудаг байлаа. Харин амжилтад хүрэхэд шаргуу хөдөлмөр бас үнэхээр хүсч дурлах хэрэгтэй. Энэ хоёрыг нийлүүлж байж л чи бусдаас илүү амжилт гаргаж чадна. Манай аав америкт төрсөн боловч бид гэртээ испаниар ярьдаг байсан. Би алдарт хүрэхийн тулд дууны үгээр англиар бичих хэрэгтэй болсон л доо. Ингээд л би хэдэн цагаар толь бичиг шагайж, яруу найрагчдын шүлэг цээжилдэг байлаа.

.

-Таны дуунд англи, испани хэл холилдсон байдаг. Таны үс ч мөн адил латин, европ холилдсон гэмээр?

-Хар үсэндээ би тийм ч дуртай биш. Цайвар байх нь илүү өнгөлөг харагдуулдаг гэж боддог. Тэгээд ч надад таалагддаг юм. Зөвхөн хүмүүст таалагдахын тулд биш ээ. Одоо харин нэлээн цайвар болгочихоод байна. Коктейл шиг холимог байгаа биз. Хүмүүст миний дуулах дуу хүрээсэй гэж л би хүсдэг. Манай гэр бүл, ээж маань намайг өөрчлөгдөхөд дуртай байдаггүй. Түүний нүдэнд би жаахан охин нь хэвээрээ харагддаг байх.

.

-Та Аргентины ерeнхий сайд агсны хүү Антонио дэ ла Руатай үерхдэг байсан энэ талаар?

-Бид бие биеэ тун сайн ойлгодог байсан. Тийм болохоор л есeн жил үерхсэн байх. Антонио маш эрүүл саруул үзэлтэй хүн. Би түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаагаа хэзээ ч мартахгүй ээ. Надад хайрлаж дурлахыг зэрэг заасан хүн.

.

- Латин америкчууд их хартай гэлцдэг?

-Энэ бол нийтлэг шинж л дээ. Үгүй гэж хэлж болохгүй. Латин америк бүсгүйчүүд эр нөхрөө бусдад сээтэн хаяхыг огт эсэргүүцэхгүй ч гэлээ дараа нь жинтэйхэн шалтгаан нэхэж чаддаг, омголон бас ихэмсэг эмэгтэйчүүд байдаг юм. Тэд бол дайны үед нөхрөө гэртээ үлдээгээд дайтаж чадахаар л тийм бүсгүйчүүд. Латин Америкчуудын цусанд нь омголон зан оршдог гэж би боддог.

.

-Та хоёрыг хэзээ ч салахгүй, мөнх байх мэт санасан, харин та одоо ээж боллоо?

-Бид байнга папарацийнханд дурандуулж байдаг болоод тэр биз. Биднийг хаана явж байна, хэзээ яаж хуримлах бол хэмээн отож суудаг хүмүүс цөөнгүй байсан. Тэр надтай хамт явахаас сүүлдээ татгалздаг болсон. Сүүлдээ гэр бүлийхэн нь хүртэл уурлаж бухимдаж, дуучин бэртэй болохыг хүсэхгүй байгаагаа олонтоо хэлж байсан. Тэгээд ч бид хоёр өөр ертөнцөөс ирсэн мэт аашилдаг болсон доо. Би ч салахыг хүсч, тэр ч бас салахыг үнэн голоосоо хүсэх болсон. Тэгээд л би хувцсаа аваад Холливууд руу ганцаараа явсан даа.

.

-Колумбид зургаан дунд сургууль үүсгэн байгуулсан гэсэн?

-Миний амжилт, алдар хүнд ийм зүйл хийхэд тус болсон. Аль нэг нь дутмаг байвал хийж чадахгүйд хүрэх байсан. Дэлхий дээр хүүхдийн ядуурал ямар өндөр байгааг харахад аймшигтай байдаг. Хүмүүс хийж чадах зүйл байвал амжуулаад хийх л хэрэгтэй.

.

-Тайзан дээр мөнхрөхийн тулд хамгийн их золиос гаргасан уран бүтээлч бол та?

-Тиймээ. Саса бүжгийн тэмцээнд байнга ордог байсан. Оролцох болгондоо долдугаар байранд ихэвчлэн ордог байсан. Гэртээ харьсан хойноо үргэлж нэгдүгээр байранд байхыг хүсээд, хагалгаанд орсон. Хагалгаанд ороод хоёр хавиргаа авахуулсан. Нэг жилийн өвчин шаналалаа тэвчсэний дүнд би Латин Америкаас анх удаагаа АНУ-ын тайзан дээр гарч ирсэн. Золиос байх зүгээр. Харин түүнийгээ хамгаалж, өөртөө уусгах хэрэгтэй.

.

-“Барселона” багийн од тоглогч Жерар Пикетай хэрхэн танилцсан талаар?

-“Барселона” баг ялалт байгуулсаны баярт дуулах санал тавьсан юм. Би тайзан дээр гарч тасралтгүй таван дуу дуулаад тайзны ар луу явж байхад Жерар Пике надад хүйтэн ус өгөөд ядарч байна уу гэсэн. Тэр үед л харцаараа нэгнээ ойлгосон гэх юм уу даа. Тэгээд түүнийгээ дуурайсан  Милан хэмээх хөөрхөн хүүтэй болсон. Одоо тэр минь гайхалтай сайхан өсөж торниж байна даа.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

brenda:
Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг өдөөх. (2) салахаа болих. (3) мөнгөний зан үйлд уриалах. (4) үржил шимгүй болох. (5) ХДХВ / ДОХ-ыг эмчлэх.
2019-10-23
ujii:
harin ch uhaantai hun bna. Yarisanaas ni dugnevel uneheer uuriin hudulmuruur amjiltand hursen hun gedeg ni haragdaj bna, yamar ch zamiig tuulaad unguruulsen hun ni l mederch yaridag yum, yagaad gevel goldoo ortol temtsej saad berhsheeliig davsan uchir. Uhaantai daichin busgui.
2013-10-03
yu we:
Yu n tng bolood ter we
2013-10-02
зочин:
тэнэг болоол тэр!
2013-10-02