Коста-Рикагийн багийг 13 мянган ам.доллараар торгожээ

img

FIFA  Коста-Рикагийн хөлбөмбөгийн багийг 13 мянган ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. Өнгөрөгч мягмар гарагт Коста-Рикагийн Сан-Хосе цэнгэлдэх хүрээлэнд  Америкийн багтай тоглосон тэмцээний өмнө уламжлал ёсоор хоёр улсын төрийн дуулал эгшиглэхэд зарим хөгжөөн дэмжигч шүгэлдэж хүндлэлгүй байдал гаргасан тул торгуулийн арга хэмжээ авахад хүрчээ.

FIFA стадионы удирдлагад ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Тиймээс Бразильд болох дэлхийн аваргын сонгон шалгаруулах тэмцээнийг тус цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 15-нд Мексикийн багтай хийнэ. Коста-Рикагийн баг 3:1-ээр америкчуудыг хожжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ