"Гишүүдээ эрхэндээ оруулах гэдэг хачин нөхөр"
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх үед гишүүд МАН-ын бүлгээс оруулсан саналд эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат уг саналыг эрс эсэргүүцэж "Том компаниудыг лоббидох гэж байна. Та нар бизнес хийж болно. Хөрөнгө оруулалтаар дарамталж амьдрахгүй шүү" гээд хуралдаан дээр дуу нь өндөрсөж гарав. Үүнийг сонсож суусан А.Тлейхан гишүүн ихэд бачимдаж "Хуралдааны дундуур орж ирчихээд битгий үймүүлээд бай. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрийнхөө зоргоор, бүх гишүүдээ эрхэндээ оруулах гэдэг хачин нөхөр байна шүү" хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ