Төв номын сангийн барилга шинэчлэгдэх нь төсвөөс хамаарна

img

Манай улсад хоёр томоохон номын сан байдаг. Түүний нэг болох Үндэсний төв номын сангийн барилга хуучирч муудан будаг, шавар нь халцарч унаад удаж байна. Харин үүнд тус номын сангийн захирал Х.Чилаажав манай барилга ирэх оноос шинэчлэгдэж магадгүй гэх хариулт өглөө.

Номын тоо жилээс жилд өсч байдаг бөгөөд өнгөрсөн онд БШУЯ-аас ирэх жилийн төсвөөс номын сангийн барилга барихаар Америкийн элчин сайдын яамны хажууд хашаа барьж, 3000 гаруй ам метр газар авчээ. Одоогийн байдаар номын сангийн барилгын зураг төсөв, газрын болон геологийн шинжилгээ бүгд хийгдэж дууссан байна. Харин шинэ барилгатай болох эсэх нь жилийн эцсийн төсөв хуваарилахаас шалтгаалах аж. Хэрэв төсөв батлагдах юм бол ирэх хавраас тендер зарлагдаж, барилгын ажил эхлэх юм байна.

 Тус номын сангийн барилга 1951 онд баригдсан. Харин 2006 онд МХЕГ-аас үндэсний номын санд шалгалт хийгээд “Номын ачааллыг бууруулахгүй бол цаашдаа номын сангийн зориулалтаар ашиглаж болохгүй болжээ. Доошоо суусан, зарим хэсгийн хана цуурсан байна” гэсэн  дүгнэлтийг гаргасан байна. Ингээд 2007 оноос шинэ номын сангийн барилга барих асуудал яригдсан боловч одоо болтол эхлээгүй байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ