
Иракт шашны мөргөлдөөнөөс болж, өнгөрсөн наймдугаар сард 1000 гаруй хүн амиа алдсан хэмээн НҮБ-ийн Аюулгүй зөвлөлөөс мэдээллээ. Амиа алдсан иргэдийн ихэнх нь Сунничуудын дайралтад өртжээ. Сунни болон Шитүүдийн хоорондын маргаан иргэний дайны хэмжээнд хүрсэн гэнэ. Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн шашны мөргөлдөөний улмаас нийтдээ 5000 гаруй хүн нас барсны ихэнх нь Багдад болжээ. Судалгаагаар харахад Багдад хотод өдөрт 100-120 хүн халдлагад өртөж амиа алддаг аж. 1997 онд хүн амын тооллогоос харвал, Иракийн хүн амын 66 хувь нь шийт үндэстэнүүд бол, 34 хувь нь суннитууд багтаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ