Баарны агуулах руу унаж бэртэв
Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ганга Нуур бааранд 01-р сарын 04-05-нд шилжих шөнө 31 настай эмэгтэй Д архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ агуулахын хаалга руу унаж гэмтсэн байна. Тэр даруй хохирогч эмэгтэйг гэрт нь хүргэсэн ч ухаан орохгүй удсан учраас ГССҮТ-д хэвтүүлэн эмчилсэн байгаа аж. Хохирогч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг гэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ