Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзжээ

img

  Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзсан байна. УИХ-ын дарга ярианыхаа эхэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол, Оросын сайн хөршийн харилцаа, түүний дотор парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд В.В.Самойленко томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглээд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, парламентын бүлгүүд болон парламентад суудалтай намууд, түүнчлэн иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцоход анхаарч ажиллах нь чухал болохыг онцолжээ   Мөн УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сард ОХУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа, мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар сүүлийн үед эрчимтэй яригдаж байгааг УИХ бүрэн дэмжин ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаа гэв. Ярианыхаа төгсгөлд З.Энхболд Элчин сайд В.В.Самойленкод ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөжээ.   Элчин сайд В.В.Самойленко хичээл зүтгэлийг нь өндөр үнэлсэнд УИХ-ын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын дэд даргын ОХУ-д хийх айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hunnu:
Bayartai, oros duu mini...mongol ahygaa bitgii martaarai...
2013-10-02