Ахмадуудын санал бодлыг сонсов

img

НИТХ-ын  Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өчигдөр “Дэлхийн ахмадын өдөр”-ийг  тохиолдуулан, Чингэлтэй дүүргийн ахмадуудаа хүлээн авч, гарын бэлэг гардуулан, хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр салбартаа амьдралаа холбосон үе үеийн ахмадууддаа урт наслаж, удаан жаргахын ерөөлийг өргөн  дэвшүүлсэн аж.  Чингэлтэй дүүргийн ахмадууд хүүхэд залуучуудын байр, сурч боловсрох асуудал орхигдож байгаад санаа зовж явдгаа хэлж,  орон сууц болон хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийг хүссэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар нийслэлийн хэмжээнд  98 мянган гаруй ахмад настан байгаа юм байна.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ