
Зорчих хэсгийн I эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэлийг багасгах зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Ачиж журамлах алба”–ыг сарын өмнөөс ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн I эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн бөгөөд торгуулийн 30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ.
Тус албаныхан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дүрс бичлэг, фото зургаар баримтжуулан лацдаж, зөөвөрлөдөг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ