Долоо хоногийн арилжаа

img

21-25-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр 5 удаагийн арилжааг явуулж, 67 ХК-ийн 6.6 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр, 25.0 мянган ширхэг Засгийн газрын бондыг 2.5 тэрбум төгрөгөөр, 2.1 мянган ширхэг компанийн бондыг 20.8 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 3.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. ТОР-20 индекс 21006.67 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 431.69 нэгжээр буюу 2.0%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Шивээ овоо /14.3%/, Талх чихэр /13.0%/, Адуунчулуун /10.4%/, Баянтээг /8.3%/, Могойн гол /7.1%/, Багануур /4.3%/, Монголиан девелопмент ресорсес /4.0%/, Женко тур бюро /3.1%/, УИД/ 2.0%/, Говь /2.0%/, МЦХ /1.8%/, Баянгол ЗБ /1.3%/, АПУ /1.1%/, Таван толгой /0.9%/, Хөх ган /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 81.4 тэрбум төгрөгөөр буюу 3.6%-иар буурч, 2 их наяд 189.7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дархан тээвэр /74.8%/, Хишиг уул /51.4%/, Машин механизм /31.3%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Ундарга өмнөговь /21.0%/, Материал импекс /20.9%/, УБ БҮК /17.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 67 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 36 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /6.3 сая ширхэг/, Силикат /73.9 мянган ширхэг/, Женко тур бюро /49.0 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Ремикон /881.6 сая төгрөг/, БиДиСек /122.7 сая төгрөг/, АПУ /75.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэдийгээр хэдэн цөөн этгээд хэт хямдаар цуглуулах зорилгоор ханшийг нь тогтмол бага хэмжээнд бариад байгаа ч үүнд нь хямарч Баянгол зочид буудал ХК-ийн олон зуун жижиг хувьцаа эзэмшигчид минь хувьцаагаа яаран зарах хэрэггүй шүү. Учир нь Баянгол ЗБ-ын хувьцаа нь ТОР20 индекст багтдаг 20 том ХК-иудын хувьцаа дотроос хамгийн эрсдэлгүй нь юм. 1. Өөрийн хөрөнгө буюу арын баталгаа нь 18.8 тэрбум төг байтал, хувьцаа нь зарагдаж байгаа зах зээлийн үнэлгээ нь дөнгөж 15.2 тэрбум төг байгаа буюу энэ үзүүлэлтээр 1-рт ордог. 2.Цэвэр ашгийн түвшин 36.7% буюу энэ үзүүлэлтээр Тавантолгой ХК-ийн дараа 2-рт ордог. Та бүхэндээ эрх ашгаа хамгаалан хамтдаа зогсохыг уриалж байна.
2012-01-04