Экс сайдын “болгоомжлол”

img

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчны сайд С.Оюун мөнгөн усны Минемотагийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай асуудлыг оруулж ирсэн юм. Энэ асуудлыг хэлэлцэж байх үед Ё.Отгонбаяр гишүүн “Амьдрал дээр сайн юм бодож ямар нэг хязгаарлалтыг хийдэг. Гэхдээ тэр нь сөрөг үр дагавар авчирдаг. Намайг Боловсролын сайд болохоос өмнө соёлын үнэт өв, дурсгалт зүйлийг экспортлохыг хориглочихсон байсан. Ингэснээр Батаар зэрэг түүх, соёлын өв дурсгалууд гаальд тэмдэглэгдэлгүйгээр хил даваад алга болчихсон. Мөнгөн усны импортыг хориглох нь үүнтэй адил байдалд хүргэх вий” хэмээн болгоомжлуулав.

а

Энэ асуудал нь мөнгөн усны худалдаа, олборлолт, ашиглалтыг дэмжихгүй байх олон улсын конвецид нэгдэх тухай санал байсан юм.  Харин экс сайдын үзэж буйгаар түүх, соёлын үнэт өв, дурсгалуудаа гадагшаа “голруулах”-ыг хуулиараа зөвшөөрсөн бол Батаар зэрэг соёлын өв хилийн чанадад гарахгүй байсан бололтой. Тэр ч бүү хэл мөнгөн усыг хилээр тонн тонноор нь оруулж ирэхийг хориглох ёсгүй, хоригловол нууц байдалд орж ард иргэдийг хордуулах хэмжээнд хүрнэ гэж бодсон юм болов уу.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ