Нийслэлчүүд хогоо зориулалтын уутанд хийдэг болно
Нийслэлийн бүх айл өрхөд хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд хогны уут тараах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Улаанбаатар хотын иргэд жилд 500-600 тонн хог хаягдлыг гаргадаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг аж.
х
Иймд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах үүднээс хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараахаар болжээ. Өнгөрсөн зун туршилтын журмаар энэхүү уутыг зуслангийн 20 амны айл өрхүүдэд тараасан нь хэрэглээнд амжилттай нэвтэрсэн гэж албаныхан үзсэн байна. Сар бүр нэг өрхөд 15 ширхэгийг тараах бөгөөд хэсгийн ахлагч, СӨХ-ийн дарга нараар дамжих юм. Нийслэлийн төсвөөс гурван тэрбум төсөвлөсөн энэхүү уут иргэдэд үнэ төлбөргүй тараагдах бол аж ахуй нэгж байгууллагуудын хувьд нэг бүрийг нь 95 төгрөгөөр худалдаж авах юм байна.
х
Энэхүү уут нь 80х50 хэмжээтэй, 15 кг-ийн даацтай уутанд айл өрхүүд нэг сарын хугацаанд ахуйн хог хаягдлаа хийх бүрэн боломжтой гэнэ. Харин энэ уутанд хийгээгүй ахуйн хог хаягдлыг ачихгүй гэж Нийслэлийн тохижолт хог хаягдал удирдлагын хэлтсийн дарга н.Батбаяр ярилаа. Хэрэв ахуйн хог хаягдлаа зориулалтын уутанд хийхгүйгээр ил задгай хаясан тохиолдолд тухайн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно. Харин аж ахуйн нэгжийг энэ хэмжээг 4-5 дахин нэмсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох хуультай гэдгийг албаныхан санууллаа. Энэ хүрээнд нийслэлийн 317 мянган өрхөд “Хоггүй Улаанбаатар, Азийн цагаан дагина” гэсэн бичиг бүхий хогны уут тарааж эхэлжээ. Гэр хороолол, орон сууц гэж ялгалгүйгээр тараах энэ уутыг “Монгол хэвлэл”, “ОБ пластик” гэх үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа аж.
р
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ