АНУ-ын цагдаагийхан томоохон гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлжээ
АНУ-д ОХУ-ын томоохон гэмт бүлэглэлийг илрүүлсэн талаар Калифорниа мужийн дээд шүүх мэдээлжээ.Энэхүү бүлэглэлд ОХУ, Казахстан, Туркменистан, Узбекистаны иргэд, түүнчлэн АНУ-ын уугуул иргэд болох Инданчууд багтаж байжээ. Дээрмийн багийн гишүүдийг Лос-Анжелес, Сан-Диего, Лас-Вегас болон Мэрилэнд мужуудаас 22 хүнийг баривчилсан аж. Тэдэнд дээд шүүхээс 2000 гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлж тэдний нэрийн өмнөөс АНУ-ын татварын хэлтсээс 17 сая ам.долларын илүү төлсөн татварын мөнгийг луйвардсан хэргийг шинээр тохсон байна.
Тэдний хэрэгт холбогдуулан дөрвөн хавтаст хэрэг нээгээд байгаа бөгөөд тус гэмт үйлдэлд 55 хүн холбоотой болох нь тогтоогдоод байгаа ажээ.
Энэхүү хэргийг мөрдөж байгаа мөрдөгч Энтони Орландогийн хэлснээр “Энэ хэрэг бол олон улсыг хамарсан маш ноцтой хэрэг, эдний бусармаг үйлдлээс болж олон америк иргэн хохирсон” гэжээ. Тэдэнд хамгийн багадаа гэхэд 20-25 жилийн ял ногдуулах аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ