Чуулган нэгдсэн хуралдаан болно

img

  УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ