13 хүүхэд тээж буй эх удахгүй төрнө
Иракийн нийслэлд долоон хүүхдийн ээж 40 настай Инна гэгч 13 хүүхэд тээж байгаа хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Эмч нар түүний гэдсэнд 13 хөврөл байгааг тогтоосон байна. Эмэгтэйн нөхөр эхнэрээ 13 хүүхэд тээж байгааг дуулаад маш их цочирдсон бөгөөд одоо ч энэ байдлаасаа гарч чадахгүй байгаа гэжээ.
“Энэ мэдээ миний хувьд асар том гэнэтийн бэлэг боллоо. Хүүхдүүд төрөхөд би дэлхийд хамгийн олон ихэр хүүхдийн эцэг болж магадгүй” гэж аав нь ярьжээ. Сүүлийн үед Иракийн нийслэлд эмх замбараагүй байдал ихээр гарч байгаа тул 13 хүүхэд тээж буй эхийг яаралтай аюулгүй газар хүргэхийг Засгийн газраасаа хүссэн боловч, хариу ирээгүй гэнэ. Инна энэ сарын 19-нд амаржих гэнэ. 2011 онд АНУ-ын иргэн Анжило хэмээх 24 настай бүсгүй найман ихэр хүүхэд төрүүлж, геннисийн номонд багтаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ