Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. 09.00 цагт эхлэх байсан чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү товлосон хугацаанаасаа 40 минутын хойно, 40 гишүүний буюу 50,2 ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар ээлжит бус чуулганаас намрын чуулганд шилжүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэхээр боллоо. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар
Тиймээс зарчмын зөрүүтэй зарим саналыг өнөөдрийн хуралдаанаар дахин хэлэлцэх юм байна. Тухайлбал, 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай хийж болох санал гишүүдээс гарсан байна.
Мөн 5, 8, 15 жилийн хугацаатай тогтворжуулах гэрилчилгээг олгох. Тогтворжуулал гэрчилгээ олгох талаар зөвлөл байгуулахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусганыг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулан, гишүүдээр хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төсөлд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал олон гарсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ