Галзуу чоно хүн рүү дайрчээ

img

Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөмийн толгой гэдэг газарт галзуу чоно хүн, мал руу дайрсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус газарт  мал хариулж явсан 17 настай залуу хонинд явж байхдаа галзуу чононд ноцуулжээ. Чоныг нутгийн иргэд устгаж, сэгээс нь дээж авч аймгийн Мал эмнэлгийн лаборторид шинжлүүлэхэд галзуу өвчтэй байсан нь тогтоогджээ. Иймд тус суманд хорио тогтоосон байна. Харин галзуу чононд ноцуулсан эрэгтэй өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ