Милан хот “Зууны онигоо”-нд оров

Орон нутгийн цагаар 19 цаг 22 минутын орчимд Милан хотын Исара дуурийн дэргэд байлдааны зорилгоор бүтээгдсэн “L1F3” шумбагч онгоц, хучлагтай зам цөмлөн гэнэт гарч иржээ. Тэрхүү ховор мөчийг харсан хүмүүс кино зураг авалт хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Тус “L1F3” шумбагч онгоцонд багийн долоон гишүүн байсан бөгөөд багийн гишүүдийг эмнэлэгийхэн яаралтай тусламжаар авч явсан тухай “ABC” агентлаг мэдээллээ. Цагдаагийн ажилчдын мэдэгдэж буйгаар багийн гишүүд цагаа буруу тооцоолон гаргасанаар, энэхүү хэрэг гарсан байх магадлатай хэмээн шууд эфирээр цацсан нь шуугиан тарьжээ.
.
Милан хотын “Аюулгүй амьдаръя” даатгалын компаний сэтгэсэн тус реклам “Дэлхийд юу ч болж болно, та машиндаа сууж байхад чинь гэнэт доороос чинь шумбагч онгоц гарч ирж магад шүү, яаралтай даатгал хийлгэх хэрэгтэй гэсэн санааг гаргасан реклам байжээ. Тус бичлэг интернэтэд тавигдахад, рекламны шинж чанартай нь мэдэгдэхгүй байсан нь иргэдийн хоёр хуваасан аж. Энэхүү хэрэгтэй холбогдуулан шуурхай хуралд оролцож байсан Милан хотын даргаас асуухад “Зууны онигоо”, тус даатгалын байгууллага болон, тангараг өргөсөн багийн гишүүдэд сахилгын шийтгэл өгөх болно гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү бичлэгийн нэг өдрийн дотор 100 сая үзсэн бөгөөд ихэнх нь “жинхэнэ” хэмээн бодсоноо нуугаагүй байна.
.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ