“Галын эрсдэлийн өмнө ба дараа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Сүүлийн үед галын эрсдэл ихээр гарах болж иргэд, байгууллагын өмч хөрөнгө сүйрэх, ихээхэн хэмжээний хохирол амсах болсонтой холбогдуулан “Монгол Даатгал” ХХК-ын зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан “Галын эрсдэлийн өмнө ба дараа” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг 10-р сарын 2-нд зохион байгууллаа.
.
Энэхүү сургалт зөвөлгөөнөөр “Eurofeu Asia” ХК-ийн захирал Marneur Sebastien, ОБЕГазрын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цацрагийн албаны дарга дэд хурандаа С. Хүрэлсүх, “Монгол Даатгал” ХХК-ийн тэргүүлэх менежер А. Ариунзаяа нар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн байр талбайд ямар шаардлага стандарт тавигддаг, галын эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон ямар даатгалаар хэрхэн даатгуулсан тохиолдолд галын эрсдэл учрахад нөхөн төлбөрийг хэрхэн авах, хохирлыг бүрэн барагдуулах талаар цогц мэдлэг, мэдээлэл өглөө.
.
Энэ удаагийн сургалтанд түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулдаг худалдааны төв болон захууд тухайлбал Хархорин, Бөмбөгөр, дэнжийн 1000, Сандэй, Нарантуул, 3-4р хорооллын түрээслэгчид гэх мэт нийт 78 байгууллага хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ