Г.Уянга: Шуурганд хамт уруудмааргүй байна
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төслийг гишүүд ажлын хэсэг байгуулан хэлэлцсэн. Г.Уянга гишүүн гурван ч ажлын хэсэгт багтан ажиллахаар болсон байна. Гэвч харамсалтай нь ажлын хэсгүүд зэрэг хуралддаг, эсвээс өөр ажилд тохоон томилогддог зэргээс болоод ажлын хэсгийн хуралдаандаа бүрэн оролцож, саналаа бүрэн дүүрэн хэлж, ойлголцож амжаагүй байна. Тиймээс тэрбээр "Бид бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хууль баталж байна. Хятадын Мао Зидн дарга "Аливаа хууль хэлэлцэж шийдвэр гаргана гэдэг эхийн хэвлийд ураг бүрэлдэж, үр хөврөл явагддагтай адил. Шийдвэр гаргана гэдэг үр хөврөл төрөхтэй адил" гэж зүйрлэсэн байдаг. Энэ зүйрлэлээр бол бид хуулиа дандаа дутуу төрүүлж байна. Би хууль хэлэлцэхэд шуурганд уруудсан юм шиг яваад баймаараагүй байна. Тиймээс би өөрийн судалж, саналаа хэлж амжаагүй хуулийн төслүүд дээрээ санал өгөхөөс татгалзахаар шийдлээ" гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ