ШӨХТГ-аас албан бичиг хүргүүллээ

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай шатахууны үнийг нэмсэн компаниудаас тодруулга авахаар албан бичиг хүргүүлээд байна. Зарим нефть импортлогч байгууллага шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулаад байгаа юм.

О.Магнай дарга энэ талаар “Бензин шатахууны үнэ зах зээлээ даган өсөх, үгсэн хуйвалдаж өсгөх хоёр өөр асуудал юм. Одоогийн байдлаар бид “Жаст” болон “Магнай трейд” компанид яагаад нэг өдөр үнэ нэмснийг нь тодруулах зорилгоор албан бичиг явууллаа. Хариу нь албан ёсоор ирээгүй байна. Саяхан надад “Жаст” компанийг “Магнай трейд” авч байгаа гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдэх болсон тохиолдолд манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээрх байгууллагуудаас тийм хүсэлтийг өнөөдрийн байдлаар хүлээж аваагүй байгаа учраас албан бичиг хүргүүлсэн” гэсэн юм.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gerlee:
Magnai Mongold heregtei. Ajildaa ulam ih amjilt gargaarai.
2013-10-03
маугли:
Магнай даргаа үнэ нэмээд хэд хонож байнаа? Та өчигдөр л сэтгүүлчдэд хэлэхдээ мэдэхгүй газрын тосны газраас асуу гэж байсан.Ажлаа хий л дээ.Ард түмэн дээрэлхүүлж дарлуулж дууслаа.
2013-10-03