4.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ

img

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод “Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах журам”-ын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн зардлын тайлангаа гаргаж, тэдгээрийг аудитын газраар хянуулан дүгнэлтээ СЕХ-нд ирүүлээд байна.   Мөн холбогдох санхүүгийн анхан шатны баримтаа архивын нэгж болгон аймаг, нийслэлийн архивын газарт тус тус  хүлээлгэн өгчээ.  Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны Төрийн сан дахь сонгуулийн зардлын 356 дансыг хаалгасан тухай СЕХ-ны хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд 15.8 тэрбум төгрөгийг УИХ  баталж, энэхүү зардлаас урьдчилсан байдлаар 4.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, саналын хуудсыг 1992 оноос хойш анх удаа нөөцгүйгээр хэвлэсэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажилласан төрийн албан хаагчдад олгох мөнгөн урамшууллыг 50 гаруй хувиар бууруулсан зэргээс энэхүү хэмнэлтийг гаргасан байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ