Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиж байна. Гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон түүнд дагалдах хуулиудыг хэлэлцлээ. Ингээд  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг гишүүдийн 83 хувийн саналаар батлав. Мөн энэ хуульд дагалдах  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”  УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж  батлав.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ