Барак Обама айлчлалуудаа цуцаллаа

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийг Бүгд найрамдах намыхан эсэргүүцэж, ирэх жилийн улсын төсвийг баталаагүй хэвээрээ байгаа юм.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны зарим хэсэг зогсонги байдалд ороод байгаа учир албаныхны гадаадад хийх албан ёсны айлчлалуудаа хойшлуулсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Азийн орнуудаар хийхээр төлөвлөж байсан эхний айлчлалаа цуцалсан байна. Ерөнхийлөгчийн Азийн орнуудад хийх богино хэмжээний айлчлалын эхний тов нь Малайз улс байжээ. Барак Обама айлчлал цуцлагдсан болохыг Малайзын ерөнхий сайдад утсаар дамжуулан мэдэгдэж, уучлалт хүссэн байна. Малайз улсаас гадна Индонез, Бруней, Филиппин зэрэг орнуудад айлчлаж эдийн засгийн асуудлаар хэлцэл хийхээр төлөвлөсөн байсан ч бүгд цуцлагджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ