
Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж төслийн хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар"-ыг бэлтгэн, урьдчилан шалгарсан Японы "KANSAI ELECTRIC POWER" , "MARUBENI CORPORATION" Солонгосын "DAEWOO ENGINEERING & CONSTRUCTION", Франц, Солонгосын хамтарсан “GDF SUEZ & POSCO ENERGY” консорциумд хүргүүлжээ. "Техникийн даалгаварт"-т байгаль орчин, эрүүл ахуйн European Union Directives 2010/75/EU стандарт, турбин-зуухны АSME TDP-1 стандартыг зааж өгсөн байна. Ингэснээр шинээр баригдах "Тавантолгой цахилгаан станц" нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангасан технологиор баригдах юм.
ASME буюу "Механик инженерүүдийн Америкийн нийгэмлэг" нь цахилгаан станцын зуух, цөмийн эрчим хүч, цахилгаан шат, дамжуулах хоолой, өргөгч кран зэрэг 600 гаруй технологийн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулан, хөгжүүлж буй нийгэмлэг юм. ASME стандартыг дэлхийн 100 гаруй оронд дагаж мөрддөг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ