
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Энэ дагуу төв банк 3.7 сая ам.доллар, 67 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна.
Мөн банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 151 сая ам.доллар нийлүүлсэн байна. Одоогийн байдлаар Монголбанкны ам.долларын зарласан ханш 1657.29, юанийх 270.73 төгрөг байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ