Сирийн иргэд 17 оронд тархан байрлана
АНУ, Франц, Австрали, Швед зэрэг 17 орон Сирийн дүрвэгчдийг тодорхой тооны хязгаартайгаар хүлээж авахыг зөвшөөрлөө хэмээн “ВВС” агентлаг онцлов. 2014 онд Сирийн дүрвэгчдийг хүлээж авах ажлын хүрээнд нийт 10000 хуаран бэлтгэж, дүрвэгчдэд чиглэсэн зарим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгджээ. Эдгээр 17 орон тус бүртээ хичнээн тооны дүрвэгчийг эх орондоо хүлээж авахыг зөвшөөрсөн нь нууц хэвээр байгаа юм.
Франц улс 1200 хүнийг хүлээж авах боломжтой гэдгээ НҮБ-ын ерөнхий нарийн бичигт хүсэлт илгээжээ. Тэд 1200 хүн нь 01-45 насны хооронд байх шаардлага тавьсан байна.
Швед улс 14700 дүрвэгч иргэнд орогнол олгоод эхэлсэн бөгөөд энэ тоогоо хоёр дахин өсгөх магадлалтай хэмээн Швед улсын засгийн газраас мэдэгджээ. Олон улсын зүгээс Австрали, АНУ зэрэг орныг хамгийн багадаа 100 мянган иргэн байршуулах боломжтой гэж үзэж байгаагаа нуугаагүй юм. НҮБ-ын хэвлэлийн албанаас 18 дахь улс нь БНХАУ болж магадгүй гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ