Н.Алтанхуяг: Иргэдийн хувьцаа хүчинтэй байгаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг "Ерөнхий сайд-30 минут" уулзалт Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын кино танхимд боллоо. Уулзалтаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

.

-Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг УИХ баталлаа.

.

Засгийн газрын өргөн барьсанаас хэр өөрчлөлт орсон гэж бодож байна вэ?

-Энэ хоёр хуулийн дүн нуруу нь Засгийн газрын өргөн барьсанаар хэлэлцэгдэн батлагдлаа.

.

-Шатахууны үнийг цаашид тогтвортой барьж чадах болох уу?

-Шатахууны асуудлаар Засгийн газар Монгол банктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бид шатахуун импортлогч компаниудтай  хөтөлбөрийн хугацаанд үнэ нэмэхгүй байх гэрээ байгуулж байна. Энэ хугацаанд шатахууны үнийг нэмсэн компаниудыг хөтөлбөрөөс хасч байгаа. Шатахуун импортлогч компаниуд өөрсдийн дураар үнэ нэмж байвал энэ хөтөлбөрт хамрагдахгүй.

.

-Цементийн үнэ цаашид нэмэгдэх болов уу? Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Цементийн үнийг тогтворжуулахаар компаниудад зээл олгосон.Үнийг өсгөхгүй байх бодлогын арга хэмжээг жилийн өмнөөс авч хэрэгжүүлсэн. Цаашид ч арга хэмжээ авна.

.

-Тавантолгойн хувьцааг хэзээ дэлхийн зах зээлд арилжаалах вэ? Иргэдийн хувьцаа бий юу?

-Тавантолгойгоос иргэдэд олгосон хувьцаа хүчинтэй хэвээр байгаа. 1072 хувьцааг үнэ цэнийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хувьцааны үнэ олон улсын зах зээлд өсөхийг хүлээж байна. Үнэ нь өсөхөөр хувьцаагаа арилжаална.

.

-Ирэх оны төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх талаар оруулсан гэсэн. Хэрхэн нэмэгдүүлэх бол?

-Тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх тухай яриа гарсан. Ирэх онд энэ асуудал яригдана.

.

-"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүд Лондонд хэлэлцээр хийгээд ирсэн. Энэ уулзалтын үр дүнг та хэр дүгнэж байна вэ?

-Лондон явсан төлөөлөгчид мэдээлэл хийсэн. Хамтран ойлголцох 30 асуудал байснаас 15-ийг нь шийдсэн байна лээ. Энэ их чухал уулзалт болсон.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100 nastan:
ireh ond gene yy ireh sard geech
2013-10-04