iPad-ыг нислэгийн үеэр ашиглана
Америкийн нисэх компаниуд iPad болон бусад электрон төхөөрөмжүүдийг нислэгийн үеэр ашиглахыг зөвшөөрөх болсон тухай “Wall Street Journal” мэдээлжээ. Сонин АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын туршилтын комиссоос эш татсан байна.
Электрон төхөөрөмжүүдийг хөөрөх, буух үед ашиглахыг, гар утсыг бүтэн нислэгийн турш ашиглахыг зөвшөөрдөггүй юм. Нэгэнт АНУ-ын нисэх компаниуд зөвшөөрч эхэлбэл бусад улс орны ижил төстэй байгууллагууд журмаа эргэн харна гэж ажиглагчид үзэж байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ