Матрена Ноговицына дэлхийн аварга боллоо

img

Даамын дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 38 дахь тэмцээн манай улсад болж байгаа билээ. Өнөөдөр блиц буюу таван минутын тоглолт ОХУ-ын Матрена Ноговицына тэргүүлсэн бол Украйны Дарья Ткаченко, Олига нар удаах байруудад шалгарлаа.

Өчигдөр болсон 100 буудалт даамын түргэн тоглолтын аваргаар Украйн улсын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Дарья Ткаченко шалгарсан.

 Тэмцээний үндсэн төрөл маргааш эхлэх бөгөөд 10 орны 16 тамирчин швейцарь системээр "дэлхийн аварга"-ын төлөө тоглоно. Манай улсаас гурван тамирчин оролцох бөгөөд 2012 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.

        Б.Буд Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ