Ховор амьтдаа агнуулснаар 3,5 тэрбум төгрөг олжээ

Мөн хугацаанд үйлдвэрлэлийн зориулалтаар олборлох загасны хэмжээг 260 тн-оор тогтоож, 250 орчим тонн загасыг олборлосон байна. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн орлогоос 2009-2011 онд нийт 11,4 тэрбум орчим төгрөгийг улс, орон нутгийн төсөвт оруулжээ.
Харин 2012 оны гүйцэтгэлээр нийт 50 угалз, 102 тэх, 3 халиун буга, 44 цагаан зээр, 13 бор гөрөөс, 7 саарал чоно, 150 идлэг шонхор, 545 толгой агнуурын шувууг гадаадын анчдад зуучлан агнуулж, спорт загасчлал хийх 260 гадаадын загасчныг хүлээн авч ангийн төлбөр, хураамжийн орлогоос 3,5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ