“Faces of Facebook” өөрийгөө олоорой

img

 

Майамигийн дизайнер Майами Натали Рохас Faces of Facebook гаргажээ. Тэрбум 277 сая хүний аккуант секунд тутам нэмэгдэж байгааг та эндээс харж болно.

Марк Цукербергээс эхлээд хэзээ, хэн Фэйсбүүкт нэгдсэнийг ч мэдэж болох гэнэ. Рохас бүх зургийг цуглуулахдаа компьютерийн тусгай код ашиглажээ. Тэрбээр “Бид Фэйсбүүкийн бүрэн эрхийг огтхон  ч зөрчөөгүй. Яагаад гэвэл хэний ч зураг бас  бусад мэдээллийг хаана  ч хадгалаагүй” гэжээ.

Түүний сайтаас өөрийнхөө фэйсбүүк рүү эсвэл найз нөхдөө олох боломжтой.

http://app.thefacesoffacebook.com/

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ