Гражид байсан машины мотор шатжээ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын баруун талд байрлах гражид гал гарч машин шатсан байна гэсэн мэдээллийг 01-р сарын 05-ны 07:41 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлжээ. Мэдээллийг шалгахад УНЦ 34-78 дугаартай Toyota Prius машины моторын хэсэг шатсан байжээ. Гал гарах үед тус гражийн хаалга цоожтой байсан гэнэ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ