Олон улсын кино наадмыг “Шарга даага”-аар нээнэ

ССАЖЯ-ны санаачлагаар Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй тус наадам энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.
Олон улсын кино наадмын нээлтэд Жүжигчин Дэфнэ Халман, продюссер Массимо Кристалди, найруулагч Энтони Чень зэрэг манай оронд урилгаар ирсэн төлөөлөгчид оролцох юм байна.
Тус кино наадмын үеэр АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Сингапур, Тайвань, Турк, Франц, Швед зэрэг орны 12 уран сайхны кино үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болох юм. Эдгээрээс есөн кино нь 2012- 2013 оны Канн, Берлин ба Венецийн кино наадамд оролцож, шагнал хүртэж байсан шинэ бүтээлүүд аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ