Улаанбаатар 12 хэм дулаан байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, баруун зүгийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ