
“Компанийн засаглал ба аудитын тогтолцоо” сэдэвт үндэсний семинар өнөөдөр 09. 00 цагт Төрийн ордны "Б" танхимд болно. Үүнд Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Сангийн яам, Дэлхийн банк, Үндэсний аудитын хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын удирдах албан тушаалтнууд оролцох юм байна.
Үндэсний семинарын хүрээнд хөндлөнгийн аудитын байгууллага Компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа эсэх, өнөөгийн аудитын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг төрийн болон мэргэжлийн байгууллага, аудиторууд хамтран хэлэлцэж тодорхой зөвлөмж, бодлогын баримт бичиг гаргах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ