Санхүүгийн нээлттэй өдөрлөг болно

img

  Монгол Улсад шинэ цагийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн хүрээнд өнөөдөр Санхүүгийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно. Бүтэн өдрийн турш үргэлжлэх уг өдөрлөгт их, дээд сургуулиуд, программ хангамжийн компани, аудитын байгууллагууд, санхүүгийн сургалтын төвүүд оролцоно.   Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах, сурталчилах, иргэд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх, нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сурталчилах, худалдаалах, богино хугацааны төлбөргүй сургалтуудыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм. Өдөрлөг 10.00-18.00 цагийн хооронд үргэлжлэнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ