
Индонезийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хээл хахууль авсан хэргээр баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Акил Моштарыг Индонезийн авлигатай тэмцэх албаныхан долоо хоногт хамгийн багадаа 250 мянган ам.долларын авлига авч, орон нутгийн сонгуулийн булхайг нуусан гэжээ.
Түүний хувьд таван жилийн бүрэн эрхийн хугацаатай Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд энэ жил томилогджээ. Сүүлийн үед тус улсад сонгуультай холбоотойгоор төрийн өндөр дээд албан тушаалтны авлигын хэрэгт холбогдоод байгаа юм. Дээд шүүхээс албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа их хэмжээний авилга авсан, сонгуулийг ялагдсан нэр дэвшигчдэд боломж олгосон гэх үндэслэлээр 25 жилийн ял оноосон байна. Энэ сард Индонезийн таван гишүүн авилгын хэргээр баригдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ