Ганц цементийн үнэ барилгын үнэд нөлөөлөхгүй

img

Барилга хот байгуулалтын яам, Монголбанктай хамтран барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлсэн. Үр дүнд барилгын үнэ тогтвортой байгаа гэж албаныхан мэдээлж байгаа.

Өнгөрсөн хугацаанд дотоодын барилгын материал үйлдвэрлэгч 68 компанид жилийн 5.5 хувийн хүүтэй 166.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын нийлүүлэлтийг хангахын тулд 55 компанид жилийн долоон хувийн хүүтэй 125.4 тэрбум төгрөг нийт 292.1 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулан олгосон байна.

Зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Цементийн холбоо”-ны гишүүн 27 аж ахуйн нэгж 127 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үнийн дагуу бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд барилгын материалуудаас хамгийн тогтвортой байсан нь цементийн үнэ байсан. Тэр ч бүү хэл наймдугаар сарын эцсийн байдлаар 50 кг цементийн үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 5.4 хувиар буурсан бол тухайн сардаа тогтвортой байжээ.

Гэсэн ч цементний үнэ тогтвортой байхад орон сууцны үнэ өсөх болсон шалтгааныг иргэд асууж байгаа юм. Барилга барихад дан ганц цемент ашигладаггүй газрын зөвшөөрлөөс эхлээд янз бүрийн бичиг баримт бүрдүүлэхэд өгч буй хахуулын мөнгө, найман хувийн хүүтэй зээлийн сургийг дагасан үнийн хөөсрөл зэрэг нь барилгын үнэд ихээр нөлөөлж байгааг албаныхан учирлаж байсан юм. Нэг өдөр гэнэтхэн орон сууцны үнэ огцом буучихгүй тул шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлж байгаа гэдгээ Барилга хот байгуулалтын яам мэдэгдсэн.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tulga:
Tsement 1tonn ni 230000~240000 tugruguur zarj bna.bitgii hudlaa bicnij bai
2013-10-04
Batolzii:
Xujaa Baatar bolon Xotol Telmen company tsementiig 240 000tugrugeer zarj bna Ene zov yne yy?
2013-10-04