Академич Н.Содномын 90 жилийн ойд зориулсан хурал болно

Тус хурлыг нээж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр үг хэлэх юм. Академич Н.Содном нь улсынхаа төдийгүй дэлхийн цөмийн физикийн салбарт хувь нэмэрээ оруулсан эрдэмтэн байжээ. Тэрээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн бөгөөд Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд судлаач, лабораторийн эрхлэгч болон дэд захирлаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан байна. Түүнийг нь олон улсын цөмийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн дэлхийд үнэлдэг аж. Мөн олон жил Олон улсын атомын энергийн агентлагтай Монгол Улсаа төлөөлөн хамтран ажилласан байна.
Хуралд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС-ийн ректор Т.Галтбаяр, академич П.Очирбат болон ОХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн А.Ю.Розанов, ОХУ-ын ШУА-ийн гишүүн Е.А.Красавин, БНХАУ-ын профессор Тү.Өлзий зэрэг эрдэмтэн оролцож илтгэл хэлэлцүүлэх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ