Николь Кидман: Одод гэдэг чинь газарт бус тэнгэрт л байдаг юм

img

Хүүхэд төрүүлэх боломжгүй гэгдэж, тэр шалтгаанаас болж арваад жил ханилсан жүжигчин Том Крузээс салж байсан жүжигчин Николь Кидман, Сандэй Роуз гэдэг хөөрхөн охинтой болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр хуучин нөхөр болон шинэ амьдралынхаа тухай “Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагын сонирхуулья.

.

-Таныг жирэмсэн байх үед хэтэрхий туранхайгаасаа болоод хүүхдээ эрүүл тээж чадахгүй гэсэн яриа гарч байсан. Энэ тухайд?

-Би бие давхар байх үедээ байнга дасгал сургууль хийхийн зэрэгцээ йогоор хичээллэдэг байсан. Магад тийм болохоор бусад жирэмсэн хүмүүсээс туранхай харагдсан байж болох юм. Надад амьдралаас өөр хүсээд байх зүйл алга. Би байнга л идэж байдаг. Гэхдээ биеийн маань онцлог ийм болохоор хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Би ер нь аюултай, аз сорьсон зүйлд дуртай. Харин одоо энэ зангаасаа татгалзах гэж хичээж байна. Тэнгэрт нисэх, ууланд авирах гэх мэт спортын хэцүү төрөлд дуртай ч гэсэн одоо хүүхэдтэй болсон учраас аль болох энэ бүхнээс холдох хэрэгтэй гэдгийг ойлгосон.

.

-Том Круз та хоёр хүүхэд өргөж авч байсан талаар?

-Хэрвээ би өөрөө хүүхэд төрүүлж чадахааргүй байсан бол үүндээ маш их гутарч, сэтгэлээр унах байсан. Би Томтой гэрлэсэн тэр мөчөөс л хүүхэдтэй болохыг мөрөөдсөн. Харамсалтай нь, бид хоёр ч удаа хүүхдээ алдаж байсан. Томтой гэрлээд удаагүй, 24 настай байхдаа би анхныхаа хүүхдийг дутуу төрүүлээд алдсан. Тэр үнэхээр амьдралын минь хүнд үе. Бид хүүхдээ алдсан тухай хүмүүст мэдэгдэлгүй чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн. Харин тэр цагаас биднийг хүүхэдтэй болж чадахгүй гэдэг цуу яриа гарч эхэлсэн дээ. Тиймээс бид Беллаг өргөж авсан юм. Ээж маань миний эгчийг өргөж авч байсан учраас хүүхэд үрчлэх нь сэтгэл санаа, гэр бүлийн тайван амьдралд хэрэгтэй гэдгийг би мэднэ. Тиймээс ингэж шийдсэн юм. Харин Том Крузээс салах үед би гурван сартай жирэмсэн байсан ч дахиад л бүтэлгүйтсэн.

.

-Том Крузээс салах үед үү?

-Томоос салах тэр үe надад үнэхээр там шиг санагдаж байлаа. Оскарын шагнал гардаж авчихаад байхад надад ямар ч амьдрал байхгүй л байсан шүү дээ. Тэр үед би зочид буудлын өрөөнд ганцаархнаа суугаад бодлоо. Надад юу тохиолдов оо, би энэ баярыг хэнтэй хуваалцах вэ гээд хэцүү асуулт толгойд эргэлдээд л. Баяр гунигаа хуваалцах хүнгүй байна гэдэг хамгийн аймшигтай. Гэхдээ би цаашид амьдрах хэрэгтэй, амьдралаа дахин олж авна гэж шийдсэн. Би Том Крузтэй амьдарсан 11 жилдээ огтхон ч харамсдаггүй. Томоос салсны дараа би өөрийгөө шинээр нээж, тэр зовлон бэршээл намайг өсөж дэвшихэд минь хурцалж өгсөн.

.

-Та Кейт Урбаны юунд татагдаж, гэр бүл болохоор шийдсэн юм бэ?

-Бид танилцахаасаа өмнө хоёулаа ганцаардмал хүмүүс байсан. Харин түүнтэй учирсны дараа бид бие биендээ сэтгэлээ нээж, хэн хэнийгээ сайн ойлгож чадсан юм. Түүнтэй гэрлэснээс хойш би бүx зүйлийг хойш нь тавьж, цагийн хуваариа өөрчилсөн. Би хайртай хүнээсээ хол амьдрахыг тэвчдэггүй. Энэ л амьдралдаа хайртай. Яг одоо би аз жаргалтай байна.

.

-Жүжигчний мэргэжлээр яагаад замнах болсон бэ?

-Би өөрийнхөө мэргэжлийг ажил гэж боддоггүй. Жүжиглэх гэдэг сэтгэл хөдлөлийг л илэрхийлэх урлаг гэж бид боддог юм. Гэхдээ жүжиглэнэ гэдэг амаргүй хэцүү учраас энэ мэргэжилд би дурладаг.

.

-Алдар нэртэй байх, олны хараанд байнга өртөж явах нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Надад “АББА”-г харахыг хүлээж өдөржин зогссон, Мел Гибсоныг хараад галзууртлаа баярлаж байсан хүүхэд нас бий. Мөн Гибсон над руу харлаа гэж хөөрөөд л. Тэр үед би 10 настай л байсан байх. Би хаана байгаа, хаанаас ирсэн гэдгээ санахын тулд хүмүүстэй гар барьж, тэдэнтэй харилцахыг хичээдэг. Нью-Йоркт бол би ямар ч хамгаалалтгүй хаа сайгүй л явж байдаг шүү дээ. Бусад хүмүүсийн адил хүүхэдтэйгээ кино үзээд, гадуур зугаалаад л явдаг. Одод гэдэг чинь газарт бус тэнгэрт л байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй.

.

-Харин хүүхдүүдэд тань энэ бүхэн яаж нөлөөлдөг бол?

-Хэрвээ би хүүхдүүдийнхээ оронд байсан бол магадгүй энэ байдлыг үзэн ядах байсан биз. Би хүүхэд бүрийн хүсээд байдаг тийм ээж биш байх. Би багадаа “өрөвтас” гэдэг хочтой хүүхэд байлаа. Надад үүнээс илүү хошигнол хэрэггүй. Харин миний хүүхдүүд хэвлэлийн дуулиан шуугиан, элдэв яриаг тоохгүй өнгөрүүлж чаддагт нь би баярладаг шүү.

.

-Та НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын сайн санааны элч болоод удаагүй байх аа?

-Сайн санааны элч болсноо би сэтгэл догдлон хүлээн авсан. Учир нь энэ мэдээ намайг ээж болсонтой давхцсан юм. Би хүүхэдтэй болсоноо мэдээд алдаа дутагдлаа засч, өөрийн үp хүүхэд, түүнээс минь ялгаагүй дэлхийн бусад хүүхэд ч илүү сайхан орчинд амьдрах ёстой. Түүнд нь би хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж бодох болсон. Өөр атгаг санаа гаргаагүй шүү.

.

-Та аль хэдийнэ 40 гарсан. Арьсаа яаж ийм залуугаар нь хадгалдаг юм бэ?

-Үнэнээ хэлэхэд, байгаа байдал маань л энэ. Би нүүрэндээ нарын тосноос өөр юу ч түрхдэггүй. Тамхи татдаггүй. Өөрийгөө арчилж чаддаг. Үүгээрээ харин бахархдаг шүү. 40 гарсан ч гэсэн мөнхийн залуу байх ганц нууц жор бол “Сэтгэлийн жаргал” гэдгийг ухаарах хэрэгтэй. Заримдаа өөрөөсөө дүү жүжигчидтэй хамтран тоглож байхад, надаас хөгшин харагддагт нь гайхдаг юм. Хүн багаасаа л өөрийгөө сайн захирч байх учиртай.

.

-Таныг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьдаг?

-Гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүсийг би буруутгадаггүй. Хүн өөрийнхөө биеийн нэг хэсгийг өөрчлөө л биз. Гэхдээ би их азтай хүн. Кино болгон дээр л огт өөр болж гараад байдаг болохоор өөрийгөө өөрчлөх гэж мөнгө төлөх шаардлагагүй. Харин нүдний хараа муудаж, бараг харж чадахгүй болсны улмаас өмнө нь нүдний лазер эмчилгээ хийлгэж байсан юм байна. Түүнээс өөр ямар ч эмчилгээ хийлгэж байгаагүй. Надад тэгэх ч шаардлага байхгүй. Нуулгүй хэлэхэд, би өөрөөрөө бахархадаг. Нуугаад яахав би өөртөө хязгааргүй их хайртай.

.

-Таны ирээдүйн төлөвлөгөө?

-Би зүгээр л жамаараа хөгширч, хүний үзэж туулдаг амьдралыг л үзэхийг хүсдэг. Би кино урлагт хангалттай зүтгэлээ. Титаникт гардаг шиг дулаахан орон дээрээ хэвтээд, өнгөрсөнөө эргэцүүлэн нэг харсаныхаа дараа, маш жаргалтайгаар нөгөө ертөнц рүү нисэхийг хүсч байна.

.

-Амиа хорлох талаар бодож байсан уу?

-Хүүхэдгүй 20 жил ганцаараа амьдарч байхдаа тийм бодол өдөрт 4-5 удаа орж ирдэг байсан. Амиа хорлохоос ганц л холдуулж, бүрэн мартуулсан зүйл бол кино урлаг.

.

-Өнгөрсөн болон ирээдүйн амьдралын аль нь илүү амттай санагдаж байна?

-Хэн нэгнийг нь гомдоомооргүй байна. Би нэг л зүйлийг хэлэхэд, тэр хоёрын зүрхэнд би одоо хүртэл хадаастай байгаагаа мэдэж байна. Хайрын бурхан шиг омголон явахад минь хажууд минь хамт алхаж байсан Томдоо баярлалаа. Харин ирээдүйн амьдралын минь шинэхэн туяа болсон Кейт Урбандаа баярлалаа.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн БМ:
ЭНЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ НЭРТЭЙ ЖҮЖИГЧИН ӨӨРИЙГӨӨ ОД ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХАД ДУУЧИН АРИУНАА САЯХАН НЭГ ЯРИЦЛАГАДАА ӨӨРИЙГӨӨ ОД ГЭЖ ӨРГӨМЖЛӨӨД ИЙМ АЛДАРТАЙ НАМАЙГ ЯДАРСАН ҮЕД ДЭМЖСЭНГҮЙ ГЭЖ ХҮМҮҮСТ ГОМОРХСОН БАЙХ ЮМ. МАНАЙД ИЙМ Л ГАЗРЫН " ӨТ"- НҮҮД ДҮҮРЭН БАЙХ ЮМ ДАА.
2013-10-13
zzzr:
aguu hyn yum daa
2013-10-07
Jaamaa:
Uhaalag yariatai daruuhan vg helden baina Tegehed manai sarantuya uy geed dongosdog bilee
2013-10-06
zochin:
mash uhaalag bvsgvi yum saihan heljee.
2013-10-06
uugii:
minii hairtai uzeh durtai jujigchin uhaantai goe busgui
2013-10-06
saihanaa:
unshihad mash taatai saihan blaa.neg l goe mash uhaantai saihan emegtei yumaa.hair hurmeer.
2013-10-05
газрын "одуудад":
агуу хүний яриа энгийн хэрнээ агуу утгатай байх юм даа
2013-10-05
mongol khuu:
unekheer saikhan busgui um aa!
2013-10-05
Mongol:
Yostoi yum yum vzej uxaan suusan saixan bodoltoi emegtei bna. Amidraliig oilgox tusam xvn enerengvi orowch busdiig xairlaj baigaa yumandaa setgel xanaj ixeldeg yumdaa
2013-10-04
xarz:
ene tom od jujigchin ooriigoo ingej dugnej baihad ,bi od gej zuudleh zaluuchuud hodolmorloh l heregteidee.neeree ch od tengert l baidagdaa.
2013-10-04