Цагаан ордны дэргэд буун дуу гарлаа
Америкийн хүчний байгууллагын мэдээлж байгаагаар жаахан хүүхэд машиндаа суулгасан эмэгтэй Цагаан ордон руу нэвтрэх гэж оролдож дараа нь Капитолын барилга буюу Конгресс хуралдаж байгаа газрыг чиглэжээ. Эмэгтэй цагдаа нар руу гал нээн буудалцаан болж амиа алдаж, нэг офицер шархадсан байна.
Энэ үйл явдал болох үеэр ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд байсан бөгөөд Конгрессын байшингийн дэргэд буудалцаан болж байгаа талаар мэдээлэл авч байжээ. Америкийн нийслэлд харуул хамгаалалтыг чангатган, мэргэн буудагчид өндөрлөг газар байрласан гэнэ.
Сенаторуудыг барилгаас орж гарахыг түр хориглосон талаар тэд жиргээнд бичиж байдлыг нотолсон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ