Силвио Берлускони жигүүрээ алдлаа

Силвио Берлускони засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг өөрөө санаачлан парламентад өргөн барьсан боловч санал хураалт эхлэхээс өмнөхөн улс төрийн холбоотнууд ч түүнээс зайгаа барьсан учраас Леттагийн Засгийн газрыг дэмжихээс аргагүй болжээ. Тэрбээр “Манай нам засгийн газрыг дэмжих шийдвэр гаргасан. Намын дотор хагарал үүссэн гэж бодохгүй байна” гэв. Ерөнхий сайд Энрико Летта татварын хувь хэмжээг бууруулах амлалт өгсөн учраас дэмжих шийдвэр гаргасан гэж Берлускони хэлжээ. Санал хураалтын үр дүнд парламентын 235 гишүүн засгийн газрыг дэмжиж, 70 гишүүн эсрэг санал өгсөнөөр Силвио Берлускони жигүүрээ нэг мөсөн алдлаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ