Н.Энхболд: АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын эргүүлэн татах, мандатыг нь хүчингүй болгох талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж буй. Тухайлбал, тэд 2008 оны УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан бичлэг нь цацагдаж шуугиан тарьж байсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2012 оны сонгуулиар барьцаа улам лавшруулж, хамт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартайгаа хамтран дахин мөнгө тараагаад Увсчуудын олонхийн саналыг авсан. Ингэж хууль зөрчсөн үйлдлээ үл тоон Увсын хоёр гишүүн УИХ-ын гишүүнийн бүрэн эрхийг эдэлж сууна. Тиймээс СЕХ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох үлдээд байна гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд дээрх асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн үед АН-ын зүгээс буюу Увс аймагт сонгуульд өрсөлдөн ялагдсан хүмүүс манай намаас УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын талаар хэвлэл мэддээллийн хэрэгсэлээр янз бүрийн аргаар төлбөртэй, төлбөргүй янз бүрийн буруу мэдээлэл явуулж байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувиар товчхон тайлбар хийе гэж бодож байна. Сонгуулийн ерөнхий хороо бол сонгуульд оролцогчдын ирц, сонгуульд оролцсон байдлыг дүгнэж гаргаад УИХ-д өргөн мэдүүлснээр тэдний хийх ёстой ажил дуусдаг. Өнөөдрийн тохиолдолд манай хоёр гишүүнийг СЕХ-оос бүх зүйл нь шаардлага хангасан байна гэж УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэргжүүлсэн хойно тэдэнтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ асуудал бүх шатны шүүхээр явж, шалгагдаад гишүүд буруугүй гэдэг нь батлагдаад дууссан. Гэтнл түүний арас дахин дахин улстөрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийг эргэн татах ёстой юм шиг ойлголт нийгэмд төрүүлж байгаа нь буруу гэдгийг хэлмээр байна. Дахиад хэлэхэд СЕХ нэр дэвшин сонгогдсон хүмүүсийг УИХ-д оруулснаар үйл ажиллагаа нь дуусдаг. Гишүүд тангаргаа өргөсөнөөр бүрэн эрх нь хэрэгжсэн УИХ-ын гишүүд болсон. Сонгуулийн тойргын хороотой холбоотой асуудал бүгд цэгцэрсэн. Тэгэхэээр эргэн татах асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай хоёр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа. Харин энэхүү буруу мэдээлэл тарааж байгаа Ардчилсан намын нэр бүхий удирдлагууд энэ үйл ажиллагаагаагаа зогсоохыг шаардаж байна. Бидэнд бас энэ үйл ажиллагаагаа яаж явуулж байгааг баримтжуулсан мэдээлэл бий. Шаардлагатай гэвэл олон нийтэд харуулж болно гэдгийг хэлэх байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ