Анод банкны хэргийн мөрөөр-2
Томоохон банкийг дампуурч, хадгаламж эзэмшигчид хохирсон үйл явдал нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн эртнээс зохион байгуулалттай хийсэн үйлдэл байдаг.
.
.
Энэ “Инвекс” ХХК бол одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн үүсгэн байгуулсан компаниудын нэг юм. Дашрамд хэлэхэд Б.Наранхүү гишүүн “Мон-Уран”, “Моннүүр”, Урангарьд”, “Си Ди Би”, “Дүнжингарав Роуд”, “Инвекс”, “Шар ихэрд”, “Си Эйч Эм Жи Ай”, “Шинэ арал менежмент”, ”Анома”, “Янусхяз” зэрэг ХХК-уудыг үүсгэн байгуулжээ. Эдгээр компаниуд Анод банкнаас тус бүрдээ зээл авч байсан ба тэдгээрийн зээлийг гаргуулахад Б.Ариунболд чухал үүрэгтэй оролцсон байх магадлалтай.
Б.Наранхүүгийн дээрх компаниуд Анод банкнаас ямар хэмжээний зээл авч байсныг харуулья.
.
.
Түүнчлэн Б.Наранхүүгийн эзэмшдэг “Моннүүр” ХХК-ийн хууль бусаар барьцаалсан газрын гэрчилгээгээ бусдад дамжуулсан тухай албан бичгийг 2006 онд Анод банкнаас гаргаж байсан байна. Эндээс харахад дээрх компаниуд Анод банкнаас газар, барилга барьцаалж зээл авсан байдагч тэдгээрийн гэрчилгээг нь давхардуулан гаргуулж, банкинд барьцаалснаа мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлэх, зарж борлуулах, мөн гэрчилгээ нь гараагүй байгаа газрыг барьцаалж зээл авах зэрэг хууль бус үйл ажиллагааг явуулж байжээ.
.
.
Энэ бүх хууль бус үйл ажилагааг Анод банкны Том харилцагчийн банкны газрын шинжээч, зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Ариунболд, Анод банкны хуулийн мэргэжилтэн Б.Билэгсайхан нар зохион байгуулж, Б.Наранхүүд ашигтай байдлаар зохицуулах үүрэг хүлээдэг байсан байх юм. Өдгөө Б.Билэгсайхан нь Б.Ариунболдын нэгэн адил Дүнжингаравын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
.
.
“Анод банкны хэргийн мөрөөр” цувралын 2-р хэсэг төгсөв.
Та нэгдүгээр хэсгийг http://www.shuud.mn/?p=287225 дарж үзнэ үү
. Үргэлжлэл бий... А.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ