Эмэгтэй хүнээс болж Элчин сайдын яам руу халджээ

img

ОХУ-ын Гадаад хэргийн яам Ливи дэх Элчин сайдын яаманд гарсан зэвсэгт халдлагын талаар тайлбар өгчээ. Оросын иргэн Устюжанинова Екетарина Дмитриева Ливийн офицерыг хороож, эхийг нь хутгалсны улмаас дипломат корпус руу халджээ. ОХУ-ын иргэнийг баривчилж эрүүгийн  хэрэг үүсгэсэн байна. Алагдсан хүний төрөл төрөгсөд, найз нөхөд өс хонзонгоо ийнхүү авахаар шийдсэн гэнэ. Тэд яам руу нэвтрэн орж балкон дээрээ Оросын төрийн далбааг урж хаясан байна. Мөн “хархнуудад үхэл” гэсэн бичгийг цусаар бичсэн байжээ. /Каддафын талыг баримтлагчдыг “хархнууд” гэж нэрлэдэг юм/

Элчин сайдын яамны дипломатууд гэр бүлийн хамт халдлагын үеэр хамгаалалттай газар хоргодсон бөгөөд Тунис руу гарч Москагаас Онцгой байдлын яамны тусгай рейс хүлээж байгаа аж.

ОХУ-ын Гадаад хэргийн яам түр хугацаанд иргэдээ Ливи рүү явахгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ