Канцлер шиг амьдар

img

Германы канцлер Ангела Меркелийн амьдарч байсан байрыг хөлсөлдөг болжээ. Берлиний ханыг нурааснаас хойш Ангела Меркелийн дөрвөн жилийн турш амьдарч байсан энэ байр Берлиний зүүн хэсэгт оршдог аж.

“Канцлер шиг амьдар” уриатай энэхүү өмч нь 55 метр кв бөгөөд нэг шөнө хоноход 55 еврогийн үнэтэй аж. Хэдийгээр үнэтэй ч энэхүү түүхэн байранд хонох хүсэлтэй жуулчид их байгаа гэнэ. Ангела Меркелийн хувьд энэ байрнаасаа нүүж, Бонн хотод шилжиж очсоноос хойш олон жилийн турш эзэнгүй байжээ. Сүүлийн үед Германы Пренцлауэр Берг дүүрэг жуулчдын дунд нэлээд алдаршиж эхэлсэн гэнэ. Ангела Меркелээс энэхүү байраа хэзээ зарах вэ гэж асуухад “Би зарахыг хүсэхгүй байна. Зүгээр л хүмүүст аз жаргал өгч байхад хангалттай хэмээн” хариулжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eeeee:
saihan yumaa
2013-10-06
dede:
laitai ain
2013-10-06