30 мянган айлд цахилгааны хязгаарлалт дахин хийхээргүй боллоо

img

Хайлаастын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэлийн ажил амжилттай дуусчээ. Дэд станцын шинэчлэлийн ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ТНБД Д.Дэлгэрцогт, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл оролцсон байна. Хайлааст дэд станцад 14 мегаваттын хүчин чадалтай хоёр трансформатор байсныг 25 мегаваттын хоёр трансформатороор сольмон юм. Ингэснээр дэд станцын хүчин чадал 30 орчим хувиар нэмэгдэж байгаа. Станцыг засварласнаар Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Бэлх зуслангийн 30 мянган айлд цахилгааны хязгаарлалт дахин хийхээргүй болжээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ