Малала охин Хүний эрхийн хоёр шагналд өрсөлдөж байна
Европын холбооноос эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд гардуулдаг Нобелийн шагналтай дүйцэхүйц Сахаровын нэрэмжит шагналд Пакистан охин Малала Юсуфзай, АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдвард Сноудэн, Беларусийн улс төрийн хоригдол Алес Бяляцки тэргүүтэй хүмүүс өрсөлдөж байна.
Тус шагналын эзнийг энэ сарын 10-ны өдөр шалгаруулах аж. Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Европын холбоо 1988 оноос хойш өнөөг хүртэл хүний эрх, эрх чөлөө, ардчилал, нийгмийн цөөнхийн төлөө тэмцэгч нарт олгож ирсэн түүхтэй. Мьямарын удирдагч Ан Сан Су Чи, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан зэрэг Нобелийн энхтайвны шагнал хүртэж байсан томоохон гавьяатнууд ч тус шагналын эзэн болж байжээ. Малала Юсуфзай охины дайчин занг үнэлэн Нобелийн шагналд давхар нэр дэвшүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
2011 онд Мусульман шашинт эмэгтэйчүүдээс сурч боловсрохын төлөө анхлан дуугарч, тэмцсэн Пакистаны сургуулийн сурагч 14 настай Малала Юсуфзай охин Талибан бүлгийн суманд шархадсан нь дэлхийн нийтийн анхааралд өртөж эхэлсэн юм. Эмэгтэйчүүдийг дорд үзэж, сурах эрхийг нь хаадаг талибууд охины тэмцлийг зогсоохын тулд түүнийг хөнөөхөөр завдсан ч НҮБ-ын аврагчид түүнийг Нью-Йорк хотноо аюулгүй авчирч, мэс засал хийлгэсэн түүхтэй. Охин тэнхэрсэний дараахан Мусульман шашинд эмэгтэй хүн нэгдсэний төлөө сурах эрхээ хасуулах, 15 нас хүрээд хүсээгүй гэрлэлт болон хүчирхийлэлд хэрхэн өртдөг талаар НҮБ-ын дээд танхимд илтгэл тавьснаар, эрх нь хөндөгдөж буй олон охидын жинхэнэ түүхийг дэлхийд мэдүүлсэн ачтай нэгэн юм. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Малала охиныг дүгнэхдээ “Дахин төрсөн Нельсон Мандела” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ