Кими Райкконен осолд орлоо
Финландын нисгэгч “Lotus”-ын Кими Райкконен Солонгосын Гран-пригийн өмнөхөн чөлөөт сургуулилтын үеэр осолд оржээ. 2007 оны дэлхийн аварга сүүлчийн эргэлт дээр жолоодлогоо алдаж машин нь ихээхэн гэмтсэн байна. Кими радиогоор багтаа “Би хана мөргөчихлөө” гэж хэлж амжсан гэнэ. Тэрбээр нуруу өвдөж байна гэж гомдоллож байсан ч гарааны өмнө “Би уралдаанд орох гэж л ирсэн. Тиймээс уралдах болно. Маргааш бүх юм тодорхой болно. Би хэлсэн шүү дээ. Энэ анх удаа бас сүүлийн удаа ч биш. Болдог л зүйл шүү дээ” гэжээ.
“Mercedes”-ийн нисгэгч Льюис Хэмилтон Солонгосын Гран пригийн чөлөөт сургуулилт дээр шилдэг цаг үзүүлж чаджээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ